Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хуулиуд

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хуулиуд

 

      Энэ удаагийн мэдээллээр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хуулиудыг танилцуулж байна.

    Намрын ээлжит чуулган 2015 оны 10 дугаар сарын 01 өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 29 хууль шинээр, 354 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагджээ.

    Эдгээрээс онцлон нэрлэвэл, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Сонгуулийн тухай, Барилгын тухай, Тариалангийн тухай  /шинэчилсэн найруулга/, Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан байна.

    Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын тухайд, ялын хатуу хайрцагласан бодлогыг шинээр авч үзэн, уян хатан болгож, ялыг сонгон хэрэглэх боломжийг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн, ялтай байдал, гэмт хэргийн ангилал, урьд ял шийтгэгдсэн, давтан үйлдсэн зэрэг хүний эрх зүйн байдлыг дордуулж байсан зохицуулалтыг халж, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ял нь гарцаагүй, үр нөлөөтэй байх зарчмыг тусгаж, зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүйгээр захиргааны хариуцлага хүлээлгэхээр тогтоожээ.[1]

    Сонгуулийн хуулиар Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой харилцааг нэг хуулиар зохицуулж, эдгээр сонгуулийг нэг ижил хугацаанд явуулж байхаар тогтоож, үндсэн зарчим, журмыг нэг мөр тодорхойлжээ.

     Мөн Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Улсын Их Хурлын тогтоолоор баталж,  энэхүү бодлогод нийцүүлэн цаашид улс орны эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбарын эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилтын дор Тариалангийн тухай хуулийг баталлаа.

   2016 оны 02 дугаар сарын 16-аас 19-ний өдрүүдэд явагдах УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдаанаар дараах асуудлуудын тухай хэлэлцэхээр болжээ:

          - Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал;

- Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл ;

- Хууль сахиулах тухай хуулийн төсөл;

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд ;

- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;

- Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

- Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төсөл;

- Татварын ерөнхий хууль ;

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль;

- Хувь хүний орлогын албан татварын тухай хууль ;

- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд;

- Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд;

- Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

- МУ-ын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл соёрхон батлах тухай хуулийн төслүүд ;

- Монгол Улс байнга төвийг сахих тухай;

- Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл.

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР

БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ЖАГСААЛТ

Нэг. Бие даасан хууль:

1.   Монгол Улсын 2016 оны төсвийн тухай /2015.11.13/

2.   Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай /2015.11.13/

3.   Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай /2015.11.13/

4.   Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай /2015.11.26/

5.   Эрчим хүч хэмнэлтийн тухай /2015.11.26/

6.   Хамтын тэтгэврийн тухай /2015.12.03/

7.   Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай /2015.12.18/

8.   Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ /2015.12.03/

9.   Зөрчлийн тухай /2015.12.04/

10. Сонгуулийн тухай /2015.12.25/

11. Монгол Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /2016.01.07/

12. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай /2016.01.22/

13. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай /2016.01.22/

14. Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ /2016.01.29/

15. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай /2016.02.04/

16. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /2016.02.04/

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2016.02.04/

18. Эрүүл ахуйн тухай /2016.02.04/

19. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай /2016.02.05/

20. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /2016.02.05/

21. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай /2016.02.05/

22. Ирээдүйн өв сангийн тухай /2016.02.05/

23. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай /2016.02.05/

24. Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ /2016.02.05/

25. Хүүхдийн эрхийн тухай /2016.02.05/

26. Хүүхэд хамгааллын тухай /2016.02.05/

27. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай /2016.02.05/

28. Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ /2016.02.05/

29. Барилгын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай /2016.02.05/

үргэлжлэлийг энд дарж уншина уу 

 

[1] Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс гаргасан мэдээлэл 2016.02.05