“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ЛАВЛАХ” НОМЫН ТУХАЙ
Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Өмгөөллийн Монгол Өмгөөлөгч ХХН, JUS судлал клуб хамтран “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрийн лавлах” хэмээх гарын авлага хэвлэн гаргалаа.
Уг гарын авлагад 1992 оноос хойш өнөөдрийг хүртэлх Үндсэн хуулийн цэцээс гаргасан бүх шийдвэрийг маргааны зүйл, хууль тайлбарлах арга, хандагч этгээд зэргээс төрөлжүүлэн эмхэтгэсэн байна.
Дээрх гарын авлага нь энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа сонирхогч этгээдэд ач холбогдол өгөхүйц практик бүтээл болжээ.