Эрүүл ахуйн тухай хууль
Ариун цэврийн тухай хуулийг “Эрүүл ахуйн тухай” хууль болгон шинэчлэн найруулсан бөгөөд хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник, технологийн дэвшилтэд хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд өмнө мөрдөж байсан Ариун цэврийн тухай хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчмыг баримтлан Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг боловсруулсан гэж хууль санаачлагч тайлбарлажээ.
Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хориглох зүйл |
Хариуцлага |
Хүн амын суурьшлын бүсэд халдварт, сүрьеэгийн эмнэлгийг шинээр төлөвлөх, барьж байгуулах; |
Иргэнийг 200.000 төгрөгөөр, албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр, хуулийн этгээдийг 2.000.000-3.000.000 төгрөгөөр хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч торгож, үйл ажиллагааг нь зогсоох; |
Эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх технологи ажиллагаатай үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг байгуулахаар төлөвлөх, барьж байгуулах; |
|
Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх; |
Иргэнийг 50.000-100.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 2.000.000-3.000.000 төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгож, үйл ажиллагааг нь зогсооно. |
Хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоёрдогч түүхий эд хүлээн авах, цуглуулах, хадгалах үйл ажиллагаа эрхлэх цэгийг орон сууц, нийтийн эзэмшлийн зам, талбай болон гэр хороололд эрхлэх; |
|
Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт автотехникийн засвар, машин техник, бохир зүйл угаах, эд анги, тос, тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх; |
|
Гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийх; |
Иргэнийг 200.000 төгрөгөөр, албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр, хуулийн этгээдийг 1.000.000-2.000.000 төгрөгөөр хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч торгох; |
Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах; |
Иргэнийг 20.000 төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно. |