Ашигт малтмалын засаглалын хүрээлэн

Ашигт малтмалын засаглалын хүрээлэн нь байгалийн баялагтай, асар их нөөцтэй улс оронд тулгамддаг гол асуудалуудад анхаарлаа хандуулдаг цорын ганц байгууллага юм.  Мөн ядуу буурай орны иргэдэд тухайн улсын газрын тос, байгалийн хий болон бусад байгалийн баялагийн ашиг тусыг ойлгуулахад тусалдаг.

Хүрээлэнгийн зүгээс техникийн зөвөлгөө, ухаалга, зөвөлгөө, тухайн улсын байгалийн баялагийн бодлогын анализ болон тухайн улсын өрсөлдөх чадавхийг тодорхойлж цаашид хөгжүүлэх замаар үйл ажиллагаагаа олонд хүргэдэг.

Тус хүрээлэнгийн үндсэн ажлын нэг нь иргэдийн уул уурхайн салбарын мэдлэгийг өндөржүүлэх бөгөөд газрын тос, байгалийн хий, уул уурхайн бүхий л салбарын 50 гаруй түнш байгууллагад санхүүгийн болон техникийн сургалт, дэмжлэг үзүүлдэг болно. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажилладагаас гадна нөлөө бүхий улс төрчид, аж ахуйн нэгж, олон улсын санхүүгийн бусад байгууллагуудтай хамтран ажилладаг. Ашигт малтмалын засаглалын хүрээлэн нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ыг боловсруулах, хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм. Мөн энэхүү хүрээлэн нь уул уурхайн салбар буюу газрын тос, байгалийн хийн салбарт холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулахад Засгийн газруудад техникийн туслалцаа, байгалийн баялагийн орлогын менежментийг сайжруулахад тусалдаг.

Энэхүү хүрээлэн нь жил бүр Ашигт малтмалын засаглалын индекс гаргадаг бөгөөд энэхүү индекст 58 улсын газрын тос, байгалийн хий гэх зэрэг байгалийн баялагийг олборлох салбарын засаглалын чанарыг үнэлдэг аж. Манай улс энэхүү индексийн дагуу 26 дугаар байранд оржээ. /2013 оны байдлаар/

Ашигт малтмалын засаглалын хүрээлэнгийн төв оффис нь Нью Йорк хотод байрладаг бөгөөд Вашингтон, Лондон, Лима /Пэру/, Аккра /Гана/-д нэмэлт оффистой. Мөн Азербайжан, Нигерия, Индонез, Танзания-д бүс нутгийн төлөөлөгчийн газартай.