Ээлжийн амралт, түүний хугацаа, амралтын мөнгө бодох аргачлалын талаар

Ажилтан жил бүр ээлжийн амралтаа биеэр эдлэх ёстой. Хэрэв ажилтан ээлжийн амралтаа биеэр эдлээгүй бол ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Гэхдээ энэхүү мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр олгож болно.

Хөдөлмөрийн тухай хуулиар  ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа бол ажлын 15 өдөр байна.

Ажилтан хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан жилээс хамаараад үндсэн амралт дээр нь  дараах нэмэгдэл хоног амрах эрх эдэлнэ:

  • 6-10 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 3 өдөр
  • 11-15 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 5 өдөр
  • 16-20 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 7 өдөр
  • 21-25 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 9 өдөр
  • 26-31 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 11 өдөр
  • 32-оос дээш жил шимтгэл төлж ажилласан бол 14 өдөр

Ажилтан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан жилээс хамаараад үндсэн амралт дээр нь дараах нэмэгдэл хоног амрах эрх эдэлнэ:

  • 6-10 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 5 өдөр
  • 11-15 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 7 өдөр
  • 16-20 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 9 өдөр
  • 21-25 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 12 өдөр
  • 26-31 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 15 өдөр
  • 32-оос дээш жил шимтгэл төлж ажилласан бол 18 өдөр

Жишээ нь: Хэрэв ажилтан ажилд ороод 6 сар болж байгаа бол ажилтны ээлжийн амралтын олговор бодогдох дүн 6 сарын олговол зохих цалингийн нийлбэр байх бөгөөд ажилтны ажилласан хоног нь сүүлийн 6 сарын стандарт хоногийн нийлбэр байна.

Амралт эдлэх хоног нь жилдээ ажлын 15 хоног байна.

НЭГ ХОНОГТ НОГДОХ АМРАЛТЫН МӨНГӨ=Сүүлийн 6 сарын нийт олговол зохих цалин /сүүлийн 6 сарын нийт ажилбал зохих хоног/

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН МӨНГӨ=Нэг хоногт ноогдох амралтын мөнгө .... x (15 хоног + Ажилласан жилийн нэмэгдэл хоног) тус тус бодож ажилтан таны ээлжийн амралтын хугацаа болон амралтын олговрыг боддог байна.