Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.

     2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэн тогтоол гаргасантай холбогдуулж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.

    Үүнтэй холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн агуулгатай ЭНД дарж танилцана уу.