КОНТРАКТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

КОНТРАКТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна.

Контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил, албан тушаалын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батлах бөгөөд одоо Монгол Улсын эрүүл мэндийн, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 93 дугаар тушаалаар баталсан “Контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил /мэргэжил/, албан тушаалын жагсаалт”-ыг баримтлаж байна.

Шалгуур

Хууль тогтоомж

1.       

Байгуулах хэлбэр

Контрактыг бичгээр байгуулна. (Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1)

2.       

Хугацаа

Контракт нь таван жил хүртэл хугацаатай байна. ( Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2)

3.       

Ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн

Талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна. (Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3)

4.       

Ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг

5.       

Контрактыг дүгнэх журам

6.       

Ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам

7.       

Ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт

8.       

Үйл ажиллагааны үр дүн

9.       

Ашгаас олгох хувь хэмжээ

10.   

Хариуцлага

11.   

Зэрэг ажиллах болон хавсран ажиллах

Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглодог. Үүнд хавсран ажиллах нэгэн адил хамаарна. (Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2)

12.   

Контракт цуцлах

Контрактыг дараахь үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно. Үүнд:

- контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн;

- өөр ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулсан, хавсран ажилласан;

- ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн;

- контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон орно.

Хэрэв ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд 2 сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд 3 сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.

(Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйл)

13.   

Эд хөрөнгийн хариуцлага

Ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлоо дор дурьдсанаас бусад тохиолдолд 6 сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй. Үүнд:

- Ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

- хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан;

- Дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй;

- Эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн;

- Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан.

Тухайн ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна.

(Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.3)

14.   

Хугацаа сунгах

Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно. (Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4.)