Бүс нутгийн ложистикийн төв
Монгол Улсын Засгийн Газар 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 14 дүгээр Тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Бүс нутгийн ложистикийн төв” барьж байгуулахад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг баталлаа.
Тогтоолоор батлагдсан солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдэд олгохоор шийдвэрлэжээ.