Монгол Улсын Засгийн Газар 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 10 дугаар Тогтоол

   Монгол Улсын Засгийн Газар 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 10 дугаар Тогтоолоор Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын бүтцийг шинэчлэн баталсан.

   Тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсан. Үүнд:

1) Стратегийн удирдлага, зохицуулалтын газар (Гадаад хамтын ажиллагааны албатай);

2) Хууль, эрх зүйн газар;

3) Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газар;

4) Захиргаа, хүний нөөцийн газар;

5) Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар;

6) Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтэс;

7) Мэдээллийн технологийн хэлтэс;

8) Төрийн ёслолын хэлтэс;

9) Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс;

10) Ерөнхий сайдын ажлын алба;

11) Шадар сайдын ажлын алба.

   Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон тооны хязгаарыг 115 байхаар тогтоосон байна.