МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2016 ОНЫ 05 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН 240 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТААР “ГОЦ ХАЛДВАРТ ТЭМЦЭХ БҮС ТОГТООХ, УГ БҮСЭД МАЛ ЭМНЭЛЭГ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ” ЖУРМЫГ БАТАЛЛАА
Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 240 дугаар тогтоолын хавсралтаар “Гоц халдварт тэмцэх бүс тогтоох, уг бүсэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах” журмыг баталсан байна.
Уг журмаар мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг, Монгол Улсын нутаг дэвсгэрт бүсчлэн хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тогтоосон бүс, дэд бүсэд тандалт судалгаа хийх, сэрэмжлүүлэх үйл ажиллагааг явуулах, мал эмнэлэг, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх, эдгээр бүс, дэд бүс дэх гоц халдварт өвчингүй тайван статусыг тодорхойлон нийтэд мэдээлэх үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулж өгчээ.
Энэхүү журам нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн №30 /979/-ны дугаарт хэвлэгдсэн байна.