ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ДАГАЖ МӨРДӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАВ

     Засгийн газрын 2016-08-03-ны өдрийн хуралдаанаар 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль болон 2015 оны 12 сарын 04-ны өдөр батлагдсан Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулж, өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргасан байна.

    Дээрх хуулиуд нь ирэх 09 сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхлэх байсан боловч хойшлуулж, 2017 оны 07 сарын 01 хүртэл болгож сунгажээ.