“Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль” батлагдсан ба холбогдох мэдээлэл
2012 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль”-ийг баталсан байна. Энэ хуулиар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилго бүхий зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн үндсийг тогтоож, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулжээ.
Тухайлбал Зээлийн батлан даалтын санг Төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэн, хуулийн этгээд үүсгэн байгуулж, банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргаж, жижиг дунд үйлвэр эрхлэгчийг дэмжих зорилготой юм.
Та бүхэн “Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль” мөн 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан 376 тоот Засгийн газрын тогтоолыг Веб сайтны хууль тогтоомж хэсгээс харна уу.