МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙГ БАТАЛЛАА.
Монгол Улсын Их хурлаас 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монгол услын Засгийн газрын бүтцийн тухай хуулийг баталсан.
Тус хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам гэсэн 13 яамтайгаар үйл ажиллагаагаа явуулахаар боллоо.