КОНЦЕССЫН ГЭРЭЭ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ЖИЖИГ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ЗОГСООСОН БАЙНА.
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан дараах арга хэмжээ авахыг Үндэсний хөгжлийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Үүнд:
1) концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байх;
2) улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй, концессын гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх;
3) концессын гэрээ байгуулах замаар улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх үүрэг шинээр үүсгэхгүй байх.