ХУУЛИУДЫГ БУЦААХ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА
УИХ-ын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Ингээд санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэнээр дээрх хуулиудыг хууль санаачлагчид нь буцаалаа.