КОМПАНИУД ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛД ХАМРАГДАНА
Монгол Улсын Их хурлаас 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Компанийн тухай хууль, Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд:
· 2011 оны Компанийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн компани дүрмээ шинэ хуульд нийцүүлэн өөрчилж 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ
· 2011 онд батлагдсан Компанийн тухай хуульд нийцүүлэн дүрмээ өөрчлөөгүй тохиолдолд тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь дүрмээ шинэ хуульд нийцүүлэн өөрчлөхийг шаардах, энэ талаар шийдвэр гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй
· Компани нь шинэ хуульд нийцүүлэн дүрэмдээ оруулсан нэмэлт өөрчлөлтийг, эсхүл шинээр найруулсан дүрмийг улсын бүртгэлд бүртгэхэд хураамж төлөхгүй байхаар тус тус заажээ.
Иймд 2011 онд батлагдсан компанийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүсгэн байгуулагдсан компаниуд дүрмээ энэ хуульд нийцүүлэн шинэчлэн найруулж, 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэхийг зөвлөж байна.
“МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ” ХУУЛЬ ЗҮЙН ФИРМ