Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн 03 дугаар дүгнэлтийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр гаргаж Улсын Их Хуралд уламжилсан боловч хуулийн дагуу холбогдох шийдвэрийг гаргаагүй тул энэхүү маргааныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар шууд эцэслэн шийдвэрлэхээр тогтсон.

   Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

   -Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 3, 4, 5, 6 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг;

   -Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2, 18 дугаар зүйлийн 2, 28 дугаар зүйлийн 5, 35 дугаар зүйлийн 3 дахь хэсэг

   -Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг, Жаран тавдугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг

   -Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйл,

   Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан хэлэлцэж:

   Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн бие даасан, Цэцийн гишүүний хараат бус байдлыг алдагдуулж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, дээрх хуулийн холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгож, 04 дүгээр тогтоол гаргажээ.