Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

   Монгол Улсын Их Хурлын 5 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлэгдсэн боловч хэлэлцэн баталж амжаагүй нийт 152 хууль, 16 Улсын Их Хурлын тогтоолын төсөл байсан бөгөөд тэдгээрийг хууль санаачлагчаар нь авч үзвэл Ерөнхийлөгчөөс 13 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1, Засгийн газраас 65 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1, Улсын Их Хурлын гишүүдээс 74 хуулийн төсөл, 14 Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус санаачлан өргөн мэдүүлжээ.

   Шинээр байгуулагдсан Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өмнө нь Засгийн газраас санаачилж, өргөн мэдүүлсэн 50 хуулийн төсөл, 1 Улсын Их Хурлын тогтоолын төслийг татан авсан байна.

   Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн боловч хэлэлцэн шийдвэрлээгүй байгаа 81 хуулийн төсөл, 16 Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын саналыг авах шаардлагатай, мөн Монгол Улсын хууль тогтомжийг 2016-2020 онд боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгуулах зорилгоор дээр дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан.