ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ.
Монгол улсын засгийн газраас 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Уг төслийг өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан хэдий ч эцсийн найруулга нь хийгдэж, ёсчлогдоогүй хуулийг буцаасан билээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.