ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

   Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бодлогын аргачлалын сургалтыг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн долоо хоног бүр зохион байгуулна.

Сургалтын зорилго:

Энэхүү сургалтын зорилго нь хууль зүйн бодлого бодох аргачлалыг эзэмшүүлэх, тухайн хуулийн зүйл заалтыг зөв зүйлчлэн хэрэглэх дадалд сургах,  хууль зүйн дүгнэлт бичих мэдлэг ур чадварыг дээшлүүлэх үүднээс хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод шалгалтад бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

Сургалтын товч танилцуулга:

Сургалтыг дараах байдлаар явуулна. Үүнд:

Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй-3 цаг

Иргэний эрх зүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй-3 цаг

Захиргааны эрх зүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй-3 цаг

Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүй-3 цаг

   Суралцагч нь нийт 12 цагийн хичээлд 2 өдөрт багтааж сургалтад хамрагдах бөгөөд нэг оролцогчийн сургалтын төлбөр 80.000 төгрөг байна. Сургалтын төлбөрийг Монголын Хуульчдын холбооны Голомт банкны 1105083257 тоот дансанд тушаах бөгөөд төлбөрийг бүрэн хийсэн тохиолдолд сургалтад хамрагдах эрхтэй. Төлбөрийг төлсний дараагаар бүртгүүлсэнд тооцно. Иймд сургалтад бүртгүүлэхээр ирэхдээ төлбөр төлсөн баримтыг авч ирнэ үү.

   Сургалтад оролцогчид нь сургалтад ирэхдээ Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг авч ирнэ.

   Сургалтад оролцогчдыг Монголын Хуульчдын холбооны 506 тоотод бүртгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70116004 утсаар Хуульчийн мэргэжлийн шалгалт хариуцсан мэргэжилтэн Н.Өлзийсайхан, Ц.Должинсүрэн нартай холбогдож авна уу.

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН КОМИСС