ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЭНХТАЙВНЫ ӨДӨР
2001 оноос дэлхийн энх тайвны өдрийг Монголд тэмдэглэж иржээ. Өнөөдөр олон улсын энхтайвны өдөр. 1954 онд Нью-Йорк хотноо дэлхийн 60 гаруй орны хүүхдүүдийн хандивласан мөнгөөр “Энхтайвны хонх”-ыг босгосон түүхтэй.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн есдүгээр сарын 21 -нд дэлхий даяар тэмдэглэх Олон улсын энхтайвны өдөрт зориулж илгээлт гаргасан байна. Уг илгээлтэд “Өнөөдөр бид жил бүрийн Олон улсын энхтайвны өдрийг дайны галыг зогсоож, хүчирхийлэл үйлдэхийн эсрэг үзэл санаагаар тэмдэглэж байна. Энхтайван бол юугаар ч худалдан авч болшгүй үнэ цэнэтэй зүйл. Энхтайвныг бид хайрлаж, тордож тэтгэх, хадгалж, хамгаалж байх ёстой. Тиймээс бид жил бүр Олон улсын Энхтайвны өдрийг тэмдэглэх үеэр би НҮБ-ын Төв байгууллага дахь Энхтайвын хонхыг цохидог.
Өдөр бүр энхтайвныг бэхжүүлэхийн төлөө ажилладаг. Би харилцан эсрэг талуудын хооронд зуучлагчийн үүргийг биелүүлдэг. Бидэнд аливаа тодорхой харагдаж буй болон нуугдаж буй аюултай нөхцөл байдал илрэх үед түгшүүр зарладаг. Би тэсвэр тэвчээртэй байдал, шударга үнэн ёс, хүний эрхийн төлөө тэмцэж, улс орон, ард түмнүүдийн хооронд эв найрамдалтай байх үзэл санааг сурталчилж байдаг” гэжээ.