Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хэрэгжих төслүүд

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг  баталлаа.

Монгол Улсын Их Хураас 2016 оны 09 дүгээр сарын 09-нйи өдөр 45 дугаар тогтоолоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан байна.

Энэхүү хөтөлбөр нь үндсэн 5 бодлогын хүрээнд хийгдэх ажлуудыг тусгасан байна.

Үүнд:

            1/ Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого;

            2/ Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого;

            3/ Нийгмийн бодлого;

            4/ Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого;

            5/ Засаглалын бодлого

Мөн тус хөтөлбөрт хэд хэдэн салбар, чиглэлээр хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.           

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүрээнд:

   -“ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөтөлбөр,

   -“ҮЙЛДВЭРЖИЛТИЙН 21:100” хөтөлбөр,

   -“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” хөтөлбөр,

   -“МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯН”-ыг шинээр эхлүүлж,

   -“АТРЫН-III АЯН”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

Мал аж ахуйн чиглэлээр:

   -“МОНГОЛ МАЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх

   -“ТӨРӨӨС МАЛЧДЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО”,

   -“МОНГОЛ МАЛЧИН”,

   -“МАЛЖУУЛАХ”

Барилга, хот байгуулалтын чиглэлээр:

   -“ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦ” үндэсний хөтөлбөр

Эрүүл мэндийн чиглэлээр:

   -Элэгний С Вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварт тархалтыг таслан зогсоох, “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөр

   -Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр “ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ийг боловсруулж, хэрэгжүүлэх.

Боловсролын чиглэлээр:

   -“ХҮҮХЭД БҮР ЦЭЦЭРЛЭГТ” хөтөлбөр

   -“БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ”-ын хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж, татварын бодлогоор дэмжих

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр:

   -“ЦАЛИНТАЙ ЭЭЖ” хөтөлбөр хэрэгжүүлэх

Байгаль, хүний эрүүл мэндэд ээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр:

   -“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ” хөтөлбөр

Гадаад харилцааны салбарын хүрээнд:

   -“МОНГОЛ ЭКСПОРТ” хөтөлбөр