СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ

   Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.1-тЭэлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.”,                                16.2-т ... сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.” 16.3-т “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно.” гэж заасны дагуу Монгол Улсын Их хурлаас 2016 оны 07 сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоосон болно.

Түүнчлэн Монгол Улсын Их хурлын 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Сонгуулийн ерөнхий хороогоор дамжуулан санхүүжигдэх зардлын хэмжээг 13,904,601,571.0 /арван гурван тэрбум есөн зуун дөрвөн сая зургаан зуун нэг мянга таван зуун далан нэг/ төгрөг байхаар тогтоосон. Мөн өдрийн  28 дугаар тогтоолоор сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрсөн байна.

Монгол Улсын Иргэн Та Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, Төрийн байгууллагад сонгох” эрхээ эдлээрэй.