ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ ЗАРЛАГДЛАА

   Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Монголын хуульчдын холбооны зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 21 дүгээр тогтоолын дагуу Хуульчийн мэргэжлийн шалгалт 2016 оны 11 дүгээр сарын 23-аас 25-ны өдрийн хооронд зохион байгуулахаар боллоо.

   Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2016 оны 09 дүгээр сарын 08-ний өдрөөс эхэлж, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 24:00 цагт дуусгавар болно.