ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ ЗАРЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ЖИШИГ СОРИЛЫН ХУРААМЖ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
Энэ удаагийн сорилгын хураамж номыг Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран хэвлүүллээ. “Хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг сорилгын хураамж” номын энэ удаагийн хэвлэлтэд нийт 4406 сорилго орсон. Хууль тогтоомжийн өөрчлөлт шинэчлэлт, тухайн сорилгын хэрэгцээ шаардлага, алдаа зэрэгтэй холбоотойгоор уг номын өмнөх хэвлэлтүүдэд орсон олон сорилго, хасагдсан, өөрчлөгдсөн мөн шинээр нэмэгдсэн.