ШИНЭ ХУУЛЬ БАТЛАГДСАН ТУХАЙ

ШИНЭ ХУУЛЬ БАТЛАГДСАН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Ойн тухай”, “Агаарын тухай”, “Усны тухай”, “Амьтны тухай” хуулиудыг шинэчлэн найруулсан бөгөөд “Ус бохирдуулсны төлбөрийн тухай”, ”Хог хаягдлын тухай”, “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулиудыг шинээр баталсан байна.  

            “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” õóóëü íü 4 бүлэг, 10 зүйлээс бүрдэх áºãººä батлагдсан өдрөөсөө буюу 2012 îíû 05 äóãààð ñàðûí 17-íû өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөхөөр заасан, мөн зохицуулж буй харилцаа зэргээрээ онцлогтой юм.

            Тус хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Стратегийн ач холбогдол бүхий салбарт эрдэс баялаг, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хамааруулсан байна.

            Хуулийн 4.1-д “Гадаад улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, олон улсын байгууллага, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээд Монгол улсын үйл ажиллагаа[1] эрхлэх, Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж түүний нэмэгдэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдэд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээрээ дамжуулан Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авна.”  гэж заасан бол,

            Хуулийн 4.2-д “гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээд энэ хуулийн 5.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхлэхэд, эсхүл стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж болох компанитай холбоотой энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлцлийг байгуулахад Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээрээ дамжуулан Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авна” гэж заажээ.

            Дээрхээс харахад хуульд заасан зөвшөөрлийг үндсэн 2 хэлбэрийг хуульчилсан байна. Үүнд:

1. Хэлцлийн үндсэн дээр олгогдох зөвшөөрөл /хуулийн 6.1-д заасан 7 төрлийн хэлцэл/

Үүнд:

-      стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа àæ àõóéí íýãæ áîëîõ компанийн хувьцааны гуравны нэг  буюу түүнээс дээш хувийг олж авах эрхтэй болох хэлцэл;

-      стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлагын байгууллагыг дангаараа, хамтын гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүний олонхûг томилох болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний олонхûг аливаа нөхцөлгүйгээр сонгох эрхтэй болох хэлцэл;

-      стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагын шийдвэрт хориг тавих боломжтой болох хэлцэл;

-      стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх, шийдвэрийг тодорхойлох, тэдгээрийн аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх аливаа эрх олгох хэлцэл;

-      олон улсын болон Монгол Улсын уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлийн арилжаанд худалдан авагчийн болон борлуулагчийн монополь тогтоож болзошгүй хэлцэл;

-      Монгол Улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүний зах зээл, үнийн түвшинд шууд ба шууд бусаар нөлөөлж болзошгүй хэлцэл;

-      стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болох компанид эзэмшдэг хувьцааны хэмжээ нь буурах үр дагавар бүхий гэрээ хэлцлийг өөрөө, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээд бусадтай байгуулах.

 2. Хэлцлийн бус зөвшөөрөл /хуулийн 6.1-д зааснаас бусад хэлбэрийн хөрөнгө оруулалт/

             Мөн Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах бөгөөд тухайн үед оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгнөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан байна. /хуулийн 4.7-д/

            Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Монгол улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болох компанийн хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хуульд заасан этгээдүүд нь /хуулийн 4.1, 4.2/ тухайн аж ахуйн нэгжээрээ дамжуулан энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор Гадаад хөрөнгө оруулалтын газарт мэдээллээ ирүүлэхийг үүрэг болгожээ.

            Энэ хуулийг батлагдсантай уялдуулан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Цөмийн энергийн тухай, Ашигт малтмалын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад тус тус нэмэлт орсон байна.