ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn – 10 жил” нээлттэй өдөрлөгт иргэд та бүгдийг урьсан байна. Энэхүү өдөрлөг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Баасан гарагт 14-17 цагийн хооронд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байрны 1-р давхарт болохоор товлогджээ.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд:
Эрх зүйн актын талаар лавлагаа мэдээлэл өгөх
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх
Иргэдэд хууль тогтоомжийг тайлбарлан таниулах арга хэмжээ тус тус зохиогдоно.
Хэрэв та өдөрлөгт оролцохыг хүсвэл 312513 дугаарыг утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.