Улсын их хурлын тогтоол
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаатай адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн ТӨ-IV Тусгай албан тушаал хэсгийн “Монгол Улсын Ерөнхий прокурор,” гэсний дараа “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн" гэж нэмж, ТӨ-V Тусгай албан тушаал хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн” гэснийг хасч баталсан байна.
Энэ тогтоолыг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэжээ.