МЭДЭЭЛЭЛ

   Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 3,831,706.2 сая /гурван их наяд найман зуун гучин нэгэн тэрбум долоон зуун зургаан сая хоёр зуун мянган / төгрөгөөр, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 4,996,886.5 сая /дөрвөн их наяд есөн зуун ерэн зургаан тэрбум найман зуун наян зургаан сая таван зуун мянган/ төгрөгөөр тус тус баталсан байна.