“МУ-н Хувийн Эрх Зүйн Тулгамдсан Асуудал: Иргэний Болон Худалдааны Хууль Тогтоомжийн Олон Улсын Жишиг” Сэдэвт Олон Улсын Симпозиум болж өнгөрөв
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан болон МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран “Монгол Улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын симпозиумыг 2016 оны 10-р сарын 21-нд Төрийн ордонд зохион байгууллаа.
Энэхүү симпозиумаар Монгол Улсын хувийн эрх зүйн салбарын тулгамдсан асуудал болох эдийн засаг, бизнесийн хүрээний дутмаг иргэний эрх зүйн зохицуулалт, мөн худалдааны буюу төрөлжсөн бие даасан хуулийг батлах шаардлагатай тухай Япон, ХБНГУ, БНСУ-ын төлөөлөгчид ба дотоодлын мэргэжилтнүүд санал солилцон хэлэлцсэн байна.