УИХ Оффшорын хуулийг хэлэлцэнэ
УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаас 11-р сарын 1-4-ний хооронд УИХ-ын Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслийн жасгаалтанд “Оффшорын тухай хууль”-ийн төслийг хэрэлцүүлэхээр багтаажээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд “Хөрөнгө орлогын мэдүүлэг”-ээ мэдүүлдэг төрийн өндөр дээд албан тушаалтнууд, төрийн албан хаагчид оффшор бүсэд данс нээлгэх, хувьцаа эзэмших, аж ахуй эрхлэхийг хуулиар хориглож байгаа юм.