Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн 10 жилийн ойд зориулсан “Нээлттэй өдөрлөг” боллоо
2016 оны 10 дугаар сарын 28-ны Баасан гарагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн 10 жилийн ойд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Монгол Улсын хэмжээнд хууль тогтоомжийг сурталчлах, эрх зүйн мэдээлэл бэлтгэн түгээх чиг үүргийг дагнан хэрэгжүүлдэг байгууллагын хувьд ХЗҮХ нь хууль болон эрх зүйн бусад актыг цуглуулах, ангилан ялгах, хадгалах, эрх зүйн мэдээллийн ил тод байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоох болон хуулийн зарим байгууллагуудыг хамарсан нийт 120 мянга гаруй эрх зүйн актын сан бүхий хууль, эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ www.legalinfo.mn вебсайт-ыг тогтмол, найдвартай ажиллуулсаар ирсэн билээ.