Хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлж, ногоон байгууламж, тоглоомын талбайг нэмэгдүүлэх тухай
Нийслэлийн Засаг даргын “2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т газрын харилцааны шинэ төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын “Газрын сан” байгуулах тухай тусгасан. Нийслэлийн Газрын албанаас эхний ээлжинд газрын тухай хууль зөрчин зориулалтын дагуу 2 ба түүнээс жил газраа ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газрыг судлан хүчингүй болгох, нийтийн эзэмшлийн газар, зам талбай дээр үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлгүй баригдсан, байрлуулсан түц, контейнер зэрэг объектыг буулган төрийн өмчийн газрыг чөлөөлөх, замаар нийтийн эдэлбэрийн газар, орон сууцны хороолол болон гэр хорооллын зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэхээр судалж байна.