Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах ААНОАТХНО тухай хууль”-ийн төслийг өргөн барив
“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах /ААНОАТХНО/ тухай хууль”-ийн төслийг УИХ-н гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан нар санаачлан 2014 оны 1-р сарын 24–ны өдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьж 2014 оны 1-р сарын 29-ний өдөр анхны УИХ-ын чуулганаар хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон байна.
ААНОАТХНО тухай хуулийн төсөлд дараах зүйлс тусгагдсан байна. Үүнд:
Татварын буцаан олголтын хувьд:Тодорхой салбарт үйл ажиллагаа эрхэлдэг, хууль /төсөл/-д заасан шалгуурыг хангасан татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлсөн татварын 90 хувийг буцаан олгохоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.
Татварын буцаалтыг олгох хэлбэрийн хувьд:Татварын буцаан олголтыг тухайн жилийн албан татварын тайлант хугацаагаар тодорхойлон төлсөн дүнгээс нь тооцож албан татвар төлөгчийн дараа жилийн төлөх албан татвараас хасч тооцно.
Татварын буцаалт олгох журамд:Татварын буцаан олголттой холбоотой журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Аж ахуйн нэгжид тавигдах шалгуур үзүүлэлтээр нь: Татварын буцаан олголтыг дараах шалгуурыг хангасан аж ахуйн нэгжид олгоно.
1. Монгол улсад байнга байрладаг албан татвар төлөгч,
a) Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж;
b) Удирдах байгууллага нь Монгол улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж;
2. Үндсэнболонтуслахүйлдвэрлэл, ажил, үйлчилгээнийборлуулалтынорлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байх,
a) Дээрх орлогыг тодорхойлохдоо ААНОАТ тухайн хуулийн 8-р зүйлийн 8.1.1-т заасан борлуулалтын орлогоос ААНОАТ тухай хуулийн 12-р зүйлд заасан зардлыг /зөвхөн ААНОАТтХ-ийн 8-р зүйлийн 8.1.1-т заасан үйл ажиллагаанд зориулсан баримтаар ногдох тухайн жилд гарсан зардал/хасч тооцно.
3. Албан татвар төлөгч нь тухайн жилд ногдох татварыг хуулийн хугацаанд бүрэн төлсөн байх,
4. Албан татвар төлөгч нь дор дур дурдсан салбарт үйл ажиллгаа явуулдаггүй байх
a) Уул уурхайн хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт, импорт, экспорт;
b) Газрын тосны хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт, импорт, экспорт;
c) Үүрэн холбооны оператор;
d) Согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа;
e) Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа;
f) Банк, санхүүгийн байгууллага;
Харилцан хамаарал бүхий талууд: Харилцан хамаарал бүхий талуудын хувьд борлуулалтын орлогын хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн борлуулалтын орлогын нийлбэрээр тооцохоор болсон.
Харилцан хамаарал бүхий талууд гэж тухайн талуудын хооронд хийгдсэн аливаа хэлцлийн эдийн засгийн үр дүнд шууд нөлөөл үзүүлэхүйц дараах этгээдүүдийг хэлнэ:
a) Гэр бүлийн тухай хуулийн 3.1.3, 3.1.5, 3.1.6-д заасан харилцаатай;
b) Тухайн аж ахуйн нэгжийн хувьцаа буюу саналын эрхийн 20 ба түүнээс дээш хувийг шууд ба шууд бус хэлбэрээр эзэмших эрхтэй;
c) Тус бүрийн хувьцаа буюу саналын эрхийн 20 ба түүнээс дээш хувь нь шууд ба шууд бус замаар гуравдагч этгээдийн эзэмшилд байдаг аж ахуйн нэгжүүд;
d) Аж ахуйн нэгжийн удирдлагын 20 ба түүнээс дээш хувийг томилох эрхтэй эсхүл үйл ажиллагааных нь бодлого, чиглэлийг тодорхойлох эрхтэй этгээд;
e) Компанийн тухай хуулийн 99.1-д заасан агуулгаар хамааралтай аж ахуйн нэгжүүд.
Үйлчлэх хугацаа: Энэхүү татварын буцаан олголттой холбоотой зохицуулалт нь2019 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл хүчинтэй байна. Харин энэхүү хуулийн төслийг 2015 оны 01 сарын 01-нээс дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар: Хуулийн төсөл батлагдсанаар одоо үйлчилж байгаа татварын хувь хэмжээ, шатлалд өөрчлөлт орохгүй бөгөөд татвар төлөгчдөд нэмэлт татварын дарамт үүсэхгүй гэж хууль санаачлагчид үзжээ.
Уг хуулийн төсөл батлагдсан тохиолдолд хэрхэн хэрэгжих, аж ахуй нэгжид ямар үүрэг хариуцлага оногдуулах талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэж байх болно.