2017 ОНД ГАДААД АЖИЛЧДЫН ТОО НЬ ТУХАЙН БАЙГУУЛЛАГЫН НИЙТ АЖИЛЧДЫН ТАВАН ХУВИАС ХЭТРЭХГҮЙ БАЙХААР ТОГТООЛОО.

    Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т “эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагчдын тоонд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр тогтоож, Засгийн газраар батлуулах” гэж заасны дагуу Монгол Улсад 2017 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг Засгийн газрын тогтоолоор баталсан байна.

    Гадаад ажилчдын тоо нь тухайн байгууллагын нийт ажилчдын таван хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон байна.

    Тогтоосон квотын 50 хүртэлх хувьтай тэнцэх гадаадаас авах ажиллах хүчний зөвшөөрлийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, 50-иас дээш бол Засгийн газарт асуудал тавьж шийдвэрлүүлж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгосон байна.

                                                                                             Эх сурвалж: www.ikon.mn