ЗАСГИЙН ГАЗРААС УИХ-ЫН ДАРГА М. ЭНХБОЛДОД ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД
1. 2016 оны 11 дүгээр сар 16-ны өдөр өргөн барьсан хуулийн төслүүд
Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төсөл;
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол (Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр)-д нэгдэн орох тухай хуулийн төсөл;
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
2. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн барьсан хуулийн төслүүд
Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай УИХ-ын тогтоолын төсөл