Улс тунхагласны өдрийг нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгохоор хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Улс тунхагласны өдрийг нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгохоор хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

            Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Харин УИХ-ын чуулганы 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, О.Баасанхүү, Ж.Батзандан нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүдийн өргөн мэдүүлсэн “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлажээ.

Ингэснээр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “4.1.9.Бүгд Найрамдах улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26” гэсэн дурдсан агуулгатай 4.1.9 дэх заалт нэмж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.16 дахь заалтыг хүчингүй болсонд тооцохоор болсон байна.