ГААЛИЙН АЛБАН ТАТВАР БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА.

Засгийн газрын 2012 оны 12 сарын 22-ны өдрийн Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 193 дугаар тогтоолын хавсралтаар Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталсан байна. Хавсралтад хөнгөн үйлдвийн, хүнсний үйлдвэрлэлийн, барилгын үйлдвэрлэлийн, эмийн үйлдвэрлэлийн салбарын зэрэг нийт 36 нэр төрлийн үйлдвэрийн 1000 гаруй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг албан татвараас чөлөөлөхөөр заасан байна.