ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

МОНГОЛ УЛСЫН ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХИЙГ БАРИГЧ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ДОКТОР, ПРОПЕССОР Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

Илтгэлийн уралдаан нь Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, хуульчдын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухааны хандлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой. Уралдаанд ирүүлэх илтгэлийн сэдэв “Үндсэн хуулийн эрх зүйн” хүрээнд байна.

ШАГНАЛЫН САН: Шалгарсан илтгэлд:            

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаачийн шагнал:

1 байр, Өргөмжлөл, ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР

2 байр, Өргөмжлөл, 300 000 төгрөг

3 байр, Өргөмжлөл, 200 000 төгрөг

Оюутны шагнал:

I байр, Өргөмжлөл, ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР

II байр, Өргөмжлэл, 300 000 төгрөг

III байр, Өргөмжлөл, 200 000 төгрөг

Хугацаа:

Итлгэлийг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17.30 цаг хүртэл Хууль зүйн үндсэний хүрээлэнд хүлээн авна.

I шатны шалгаруулалтын дүн 2017 оны 1 дүгээр сарын 6-нд гарна

II шатны шалгаруулалт 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр болно.

Илтгэлийн уралдааныг явуулах журам:

1.       Уралдаанд хууль зүйн бакалаврын сургалт эрхэлдэг их, дээд сургуулийн оюутан бүр оролцох эрхтэй

2.       Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авахгүй бөгөөд хураалгасан илтгэлд засвар хийхийг хориглоно.

3.       Уралдаан нь 2 үе шаттайгаар явагдана.

I шат нь илтгэлийг хүлээн авч 5 илтгэлийг II шатанд оролцуулахаар шалгаруулна

II шатанд шалгарсан 5 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна.

Илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага:

-Илтгэлийн хэмжээ 5-10 хүртэл /хавсралтыг оролцуулан/ нүүрэнд багтсан байна.

-Илтгэлийн мөр хоорондын зай single, Arial фонтоор 12-оор /MS Word/ бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй

-Илтгэлийг 1 хувь авч ирэх бөгөөд хавтасласан байх ба эхийг файл хэлбэрээр tuvshintulga@legalinstitute.mn хаяг руу илгээнэ үү.

-Илгэгч өөрийн товч намтар /CV/-ийг хавсаргана. /CV/-ний загварыг www.legalinfo.mn, www.legalinstitute.mn цахим хуудаснаас авна уу.

-Илтгэлийг зохиогч нь нэг ба хэд хэдэн этгээд байж болох ба зохиогчийн нэрийг эхний нүүрэнд бичсэн байна.

-Илтгэл нь бүтэц, агуулгыг багтаасан нэг нүүр товчлолтой байна.

-Сэдэв нь зарласан сэдвийн хүрээнд багтсан байна.

-Урьд өмнө хэвлэгдээгүй буюу илтгэлд тавьж хэлэлцүүлээгүй байна.

-Илтгэлийн бичвэр үг, үсгийн болон техникийн ямар нэгэн алдаагүй байна

-Зарласан хугацаанд багтаж, илтгэлийг ирүүлсэн байна.

Холбогдох мэдээллийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн 11-315789 болон 88007557, 88024884 утаснаас лавлана уу.