ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ.

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Засгийн газраас 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийсэн бөгөөд тус хэлэлцүүлэгээс байнгын хорооны гишүүдээс гаргасан 80 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллын ажлын хэсэг дахин судалж, боловсруулах шаардлагатай гэж үзэж хойшлуулаад байсан.

    Уг хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцэж Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдийн гаргасан найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй саналын 79 томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан байна.

    Ийнхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.