“ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ, БЭРХШЭЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО.
Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл, бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 0930-1700 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл, бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлгийн хөтөлбөр
2016 оны 12 сарын 19
09.30–09.40. – Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нээнэ.
– ХЗҮХ-ийн захирал С.Энхцэцэг үг хэлнэ.
Үдээс өмнөх хэлэлцүүлгийн чиглүүлэгч: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, Хууль зүйн ухааны доктор /LLD/
09.40–09.55 “Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх тухай хуульд хяналтын шатны шүүхийн чиг үүргийг тодорхой болгох нь”
Илтгэгч: УДШ-ийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Хууль зүйн магистр /LLM/
10.00–10.15 “Анхан шатны шүүхэд мэтгэлцэх эрхийг хангахад тулгамдаж буй асуудал”
Илтгэгч: СХД-ийн ИХАШШ-ийн Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч Б.Цолмонбаатар, Хууль зүйн магистр
10.20–10.35 “Иргэний процессын шуурхай, тодорхой байдлыг хангах асуудлууд”
Илтгэгч: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг
10.40-10.55 “Иргэний зарим хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал”
Илтгэгч: ХСИС, ЭЗНУС-ийн Эрх зүйн онолын тэнхимын эрхлэгч Ш.Ариунбилэг, Хууль зүйн ухааны доктор /PhD/
10.55–11.25 Цайны завсарлага
11.25–12.25 Хэлэлцүүлэг /асуулт, хариулт, санал/
12.25–12.40 Чиглүүлэгч: Үдээс өмнөх хэлэлцүүлгийг дүгнэж, хэлэлцүүлгээс гарах санал, зөвлөмжийн төслийг танилцуулах
12.40 – 13.40 Завсарлага / Үдийн хоолгүй/
Үдээс хойших хэлэлцүүлгийн чиглүүлэгч: Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Мөнхбат.
13.40-13.55 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо”
Илтгэгч: МУИС. ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Ц.Давхарбаяр, Хууль зүйн магистр /LLM/
14.00-14.15 “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцоход гарч буй хүндрэл бэрхшээл”
Илтгэгч: УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Х.Батчимэг, Хууль зүйн магистр
14.20–14.35 “Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл”
Илтгэгч: ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх газрын Зүүн бүс хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Дашдаваа
14.40-14.55 “Хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэрийг гүйцэтгэхэд гардаг зарим асуудал”
Илтгэгч: Отгонтэнгэр ИС, ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Б.Энхбаяр, Хууль зүйн магистр
15.00-15.15 “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт судалгааны танилцуулга.
Илтгэгч: ХЗҮХ-ийн Судалгааны төвийн ЭША Ж.Бариаширсүрэн, Хууль зүйн магистр /LLM/
15.15–15.40 Цайны завсарлага
15.40–16.40 Хэлэлцүүлэг /асуулт, хариулт, санал/
16.40–16.55 Чиглүүлэгч: Үдээс өмнөх хэлэлцүүлгийг дүгнэж, хэлэлцүүлгээс гарах санал, зөвлөмжийн төслийг танилцуулах
16.55–17.00 Хэлэлцүүлгийг ХЗДХЯ-ны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга П.Сайнзориг хаана.
Хэлэлцүүлэг ХЗҮХ-ийн 304 тоот танхимд болно.