ОНЫ ШИЛДЭГ НӨХӨРЛӨЛӨӨР ШАЛГАРЛАА
Монголын Хуульчдын холбооноос 2016 оны 12 дугаар сарын 19-нд “Фемида-2016” ёслолын ажиллагааг зохион байгуулж, өнгөрч буй онд амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг хуульчдыг тодрууллаа.
Тус ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, О.Баасанхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Д.Батжаргал, Хууль сахуилах их сургуулийн захирал С.Баатаржав, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг нарын хүндтэй зочиж хүрэлцэн ирсэн юм.
“Өмгөөллийн Монгол Өмгөөлөгч” нөхөрлөлийн захирал, өмгөөлөгч ЗАГДСҮРЭНГИЙН СҮХБААТАР Оны шилдэг өмгөөлөгчөөр, 2016 оны Шилдэг нөхөрлөлөөр Өмгөөллийн “МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ” нөхөрлөл тус тус шалгарлаа.
Эх сурвалж: https://www.mglbar.mn/?action=content&view=article&id=1697