2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ЭХЛЭН ДАГАЖ МӨРДӨГДӨХ 10 ХУУЛЬ
Монгол Улсын Их Хурлаас нийт 10 хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан байна. Үүнээс нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 1; дагаж мөрдөх журмын тухай хууль 1; хүчингүй болсонд тооцох тухай хууль 2 байгаа болно.
№ |
Хууль |
Батлагдсан огноо |
Тайлбар |
||||||
Хууль тогтоомжийн тухай хууль |
2015-05-29 |
Энэ хуулийн зорилго нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд оршино. |
|||||||
2 |
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль |
2016-02-05
|
Энэ хуулиар дараах нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнд: 1.Дараах нөхцлийг хангасан албан татвар төлөгч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдэлнэ: -аймаг, сумын төв нь Нийслэл Улаанбаатар хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг; -тухайн аймаг суманд бүртгэлтэй; -орон нутгийн төсөвтэй харьцдаг; -гурваас доошгүй ажлын байр бий болгож байгаа. 2.Нийслэлээс алслагдах зай болон түүнд ногдох хөнгөлөлтийн хэмжээ:
3.Хөнгөлөлт үзүүлэхгүй үйл ажиллагааны чиглэл: -ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах; -согтууруулах ундаа худалдах, импортлох; -тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох; -газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, автобензин, дизель түлшний худалдаа эрхлэх, импортлох; -ярианы үйлчилгээ эрхлэх; -эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх; -иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх; -авто зам, замын байгууламжийг барих, засварлах; -цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа. |
||||||
3 |
Ирээдүйн өв сангийн тухай хууль |
2016-02-05 |
Энэ хуулийн зорилт нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг байгуулах, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, Сангийн өгөөжийг хуваарилах, Сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах, макро эдийн засгийн тогтвортой, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд оршино. |
||||||
4 |
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль |
2016-02-05 |
Энэ хууль нь нийт 6 зүйлтэй бөгөөд Ирээдүйн өв сангийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчлан тусгасан байна. |
||||||
5 |
Хүний хөгжил сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль |
2016-02-05 |
Энэ хуулиар 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр баталсан Хүний хөгжил сангийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болгосон бөгөөд бусад зүйлийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор баталсан байна. |
||||||
6 |
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль |
2016-09-07 |
Энэ хуулиар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөхөөр тусгасан. |
||||||
7 |
Хамтын тэтгэврийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль |
2016-09-09 |
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон. |
||||||
8 |
Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хууль |
2016-11-10 |
Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. |
||||||
9 |
Монгол улсын 2017 оны төсвийн тухай хууль |
2016-11-10 |
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, Ирээдүйн өв сангаас улсын төсөвт олгох шилжүүлэг болон улсын төсөвт төлөх өглөг барагдуулалтын хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. |