МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛ БАТЛАГДЖЭЭ

    Монгол улсын Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон харилцан суутгах замаар эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Хөгжлийн банкны зохистой харьцааны холбогдох шалгуур үзүүлэлтийг сайжруулах болон Монгол улсын Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1.0 их наяд хүртэлх төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргаж, нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уг тогтоолоор засгийн газарт даалгасан байна. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн 1 дэх дэд заалтад заасан өр, авлагын тооцоонд аудит хийхийгҮндэсний аудитын газарт үүрэг болгосон бол, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд тус тус даалгажээ. Энэ тогтоолыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ.