“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ” ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэллээ. Тус хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар Нийтлэг үндэслэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоо, Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ, Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, Аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээ, хохирогчид үзүүлэх үйлчилгээ, Бусад зүйл зэрэг харилцааг зохицуулсан болно.