ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ӨӨРЧЛӨГДӨВ

ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ӨӨРЧЛӨГДӨВ

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны татварын алдангийн хувь, хэмжээ шинэчлэн батлагдсантай холбогдуулан дараах мэдээллийг хүргүүлж байна.

Татварын ерөнхий хуульд заасны дагуу татвар төлөгч аж ахуй нэгж, байгууллага нь татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд татвараа төлөх үүрэгтэй бөгөөд  татвар төлөгчийн хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцохоор заасан байдаг. Энэхүү алдангийн хэмжээг арилжааны банкнаас олгож буй зээлийн хүүгийн дунджийн хэмжээнд нийцүүлэн Засгийн газар жил бүр тогтоож байхаар заасны дагуу 2014 оны 02 сарын 14-ний өдрийн Засгийн газрын 38 дугаар тогтоолоор Татварын алдангийн хэмжээг шинэчлэн тогтоожээ.

    Өнгөрсөн онд буюу 2013 оны01 сарын 12 өдрийн 5 дугаар тогтоолоор хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээ хоног тутамд 0.047 хувь байсан.

    Засгийн газрын 2014 оны 38 дугаар тогтоол батлагдсанаар алдангийн хувь, хэмжээ хоногтутамд 0.051 хувь болон нэмэгдсэн байна.

    Иймд 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасны дагуу татвар төлөгч аж ахуй нэгж нь сар бүрийн 25-ны дотор албан татвараа төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.051 хувь алданги тооцогдохоор боллоо.