ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль Зүй Дотоод Хэргийн Яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсээс Захиргааны ерөнхий хуулиар Хууль зүйн үндэсний хүрээлэнд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр сургалт зохион байгууллаа.

            Энэхүү сургалтад яам, агентлагийн хуулийн хэлтсийн 100 гаруй дарга, мэргэжилтнүүд хамрагдсан байна.

            Тус сургалтаар дараах мэдээллийг хүргүүлсэн байна. ҮҮНД:

  1. Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн талаар танилцуулга
  2. Захиргааны ерөнхий хуулийн танилцуулга;
  3. Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагын тухай;
  4. Захиргааны хэм хэмжээний актыг хянан бүртгэх үйл ажиллагаа, хүчин төгөлдөр болох тухай;
  5. Хяналт шинжилгээ, үнэлгээ тусгай зохицуулалт гэх зэрэг мэдээллүүд багтжээ.