ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХУГАЦААГ ЗАРЛАЖЭЭ
-Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулийг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.
Тус хуультай холбоотойгоор Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийг боловсруулах, мэдээлэл өгөх, солилцох, барьцааны эрхийн мэдэгдлийг бүртгэж дугаар олгох, нийтэд нээлттэй байх болон статистикийн зориулалттай мэдээллийн төрлийг тогтоох журамд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд санал авахаар болсон байна.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 2 дугаар 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ.
Үүнтэй холбоотойгоор уг хуульд заасан журмуудыг боловсруулан батлуулах шаардлагатай болсон. Иймээс Хууль Зүй Дотоод Хэргийн Яамнаас “Хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-д 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд санал авахаар болсон байна.