ХУУЛЬ ТАЙЛБАРЛАН ХЭРЭГЛЭХ, ОНОЛ, АРГА ЗҮЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ГАРЫН АВЛАГЫГ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Захиалагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 20-ноос 5 дугаар сарын 22.

Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй сургалтын хөтөлбөр, гарын авлага нь дараах 4 бие даасан сэдвийн дагуу байна. Үүнд:

Сэдвийн нэр

Сэдвийн тоо

 Сэдвийн  багтаамж 

(Академик цаг)

1

Хууль тайлбарлан хэрэглэх ерөнхий онол, арга зүй

4

8 цаг

2

Эрүүгийн хууль тогтоомж тайлбарлан хэрэглэх онол, арга зүй

8

16 цаг

3

Иргэний хууль тогтоомж тайлбарлан хэрэглэх онол, арга зүй

8

16 цаг

4

Захиргааны хууль тогтоомж тайлбарлан хэрэглэх онол арга зүй

8

16 цаг

Нийт:

28

56


Зөвлөх үйлчилгээний багт тавих шаардлага:

    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй баг тухайн сонгосон сэдвийн салбар эрх зүйгээр дагнан мэргэшсэн (эрүү, иргэн, захиргаа) дараах шаардлагыг хангасан байна.

§Хууль, эрх зүйн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх;

§ Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, судлаач, хуульч, эрх зүйч;

§ Судалгаа, шинжилгээ хийх туршлага, чадвартай байх.

    Бүрдүүлэх материал:

§Шалгаруулалтанд оролцохыг хүссэн өргөдөл;

§Техникийн санал (ажлын төлөвлөгөө, сэдвийн задаргаа, товч агуулга, эх сурвалж);

§Ажлын туршлагыг харуулах товч тодорхойлолт (багийн гишүүн бүрийн);

§Бүтээлийн жагсаалт.

    Төсөвт өртөг: Нийт 15,000,000 төгрөг

    Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн баг өргөдөл болон бусад материалыг битүүмжлэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны дотор Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд ирүүлнэ үү.

    Гүйцэтгэх ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт П.Баярцэцэг-с /цахим хаяг: bayartsetseg@judcouncil.mn, утас: 51-267697, 99038566/ лавлана уу.

Ажлын даалгаврыг ЭНД дарж татаж авна уу.