“МОНГОЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТҮҮХЭН ЭМХТГЭЛ” (1206-2016) –ИЙН 22 ДАХЬ БОТЬ ХЭВЛЭГДЛЭЭ
Анх 2009 онд “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл” (1206-2009) он дараалсан 16 боть эмхэтгэлийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, эрдэмтэн судаалчдын багаас эрхлэн хэвлүүлсэн билээ.
Монголчуудын 800 гаруй жил даган мөрдөж ирсэн хууль тогтоомжийг эрэн сурвалжилж, олж цуглуулан он дараалсан эмхэтгэлийг цуврал ботиор ийнхүү хэвлүүлсэн нь монголчуудын төрт ёс, эрх зүйн хөгжлийг судлахад үнэтэй хувь нэмэр оруулах бүтээл болсон билээ.
Монгол Улсын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний хүсэл тэмүүлэл, түүх, соёл, төрийн бодлогын тусгал болсон энэхүү цуврал эмхэтгэлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн цаашид үргэлжлүүлэн хэвлүүлэх юм.
Та бүхэн тус түүхэн эмхэтгэлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сангаас үзэж, судлах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.legalinfo.mn/details/688 авна уу.